“Монкаротаж” ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш цооногийн геофизикийн судалгааг Нүүрс, Ус, Уран болон бусад бүх төрөлийн эрлийн болон хайгуулын судалгааны цооногуудад цооногийн геофизикийн судалгааг хийсээр ирсэн билээ. Одоогоор манай компани Монголд цооногийн геофизикийн судалгааг хамгийн олон төрлийн аргачлалыг хослуулан хийж байгаа ба цацрагийн үүсгүүрийг цооногийн геофизикийн судалгаанд ашигласан анхдагч бөгөөд хамгийн олон жил аюулгүй ашиглаж ирсэн туршлагатай лиценз эзэмшигч юм.
Монкаротаж ХХК нь Австралийн “Auslog”, “Weatherford” компаниудтай хамтран ажиллаж тухайн компаниудын цооногийн геофизикийн судалгааны багаж тоног төхөөрөжүүдийг компанийхаа үйл ажилгаанд авч хэрэглэж эхэлсэн. “Auslog Weatherford” компани нь Нүүрс, Ус, Газарын тос, цооногийн геофизикийн судалгаа, боловсруулалт болон бусад ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын мөн геотехникийн инженерийн зориулалтын багаж тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд үүгээрээ 30 гаруй жилийн түүхтэй ба дэлхийн 100 гаруй улсад өөрийн бүтээгдэхүүнээ гаргадаг юм.
Бид цооногийн геофизикийн судалгааны ажлаас гадна талбайн геофизикийн соронзон хайгуул VLF, ВЭЗ, Dipole Dipole болон цахилгаан хайгуулын төрөл бүрийн аргачлалуудыг тухайн хайгуулын талбайн геологийн даалгаварт тохируулан сонгож хийдэг болно.
Манай инженер техникийн ажилчид нь цооногийн геофизикийн судалгааны болон талбайн геофизикийн ажилд дадлагажиж бэлтгэгдсэн ба судалгааны ажлын үйл явц болон багаж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг эрчимт сургалтанд бүрэн хамрагдсан болно. Бүх операторууд болон жолооч нар шаардлагатай сертификатуудтай бөгөөд хайгуулын болон уул уурхайн аюулгүй ажиллагааг дагаж мөрддөг.
Ажлын талбайд бид Монголын хүнд бартаатай замд бүрэн тохирсон өндөр хүчин чадал бүхий Toyota Landcruiser-76, 77, 78, 80, 105 машинуудыг ашигладаг болно.
“Auslog”, “Weatherford” компаний тоног төхөөхөмж авч ашигласанаар бид мэргэжлийн шуурхай техникийн хангамжийг Австралийн инженер техникчид болон геофизикчидээс авдаг.