Blog

Н.Зоригтбаатар: Геологи хайгуулын салбарт бидэнд ухрах араа байхгүй

Юуны түрүүн мэргэжлийнхээ тухай болон үүсэл хөгжлийн түүхээс сонирхуулна уу?
     Би геофизикч, геологич мэргэжилтэй хүн. Дархан хотын “Политехникум”-ыг техник геофизикч, ТДС-ийг геологич мэргэжлээр төгссөн. Би суралцаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа олон улсын геологийн экспедицийн каротажийн станц дээр Монголын анхны каротажийн инженер Л.Балдорж ахын удирдлага дор зургаан сар каротажийн чиглэлээр дадлага хийсэн нь цооногийн геофизикийн судалгааны ажлыг илүү сайн ойлгож цаашид энэ чиглэлээр ажиллах үндэс суурь болсон байх гэж боддог. Сургуулиа төгсөөд “Эрэл геофизикийн цогцолбор экспедиц”-д хуваарилагдан ирэхэд манай экспедицийн ерөнхий геофизикч Б.Дэндэвчулуун гуай “Чи каротаж дээр дадлага хийсэн хүн байна. Таван толгойн каротажийн станц дээр очиж ажилла” гэж хэлсэн. Гэвч би Таван толгой гэж хаана байдгийг ч мэдэхгүй байсан учир “Ангийнхаа нөхөдтэй хамт талбайн геофизик дээр ажиллая” гэж хэлсэн. Ингээд нэг улирал талбайн геофизикийн ажил хийгээд, цэргийн албанд яваад буцаж ирээд каротажийнхаа ажлыг хийж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй каротажийнхаа ангид энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад 1996 онд “Монкаротаж”-ХХК-г байгуулан ажилласан. Тэр цагаас хойш одоо хүртэл мэргэжлийнхээ үйл ажиллагааг амжилттай явуулахад энэ салбарт 40 гаруй жил ажилласан Ч.Баянсан ахын маань түшиг тулгуур, тус дэм их байдаг. Геофизикийн шинжлэх ухаан бол дэлхийн царцдас давхарга болоод геологи хайгуулын судалгааны ажилд өргөн хэрэглэгддэг, бага зардлаар их хэмжээний үр дүн сайтай мэдээллийг авдаг дэлхийд шалгарсан шинжлэх ухааны арга юм. Энэ шинжлэх ухааны аргуудыг геологи хайгуул ашиг малтмалын судалгааны ажилд өргөн хэрэглэдэг бөгөөд геологийн ашигт малтмалын бүтэц тогтоцыг урдчилан газрын гадаргаас судалхад үр дүн сайтай нь олон арван жилийн судалгааны ажилуудаар батлагдаж байдаг. Талбайн болон цооногийн геофизикийн судалгааны маш олон төрлийн арга аргачлалууд байдаг. Эдгээр арга аргачлалуудыг ямар гарал үүсэлтэй, ямар төрлийн орд хайж байгаагаас шалтгаалж тухайн ордод тохирсон арга аргачлалуудыг сонгон авч судалгааны ажилдаа хэрэглэх нь чухал. Аливаа нэг орд дээр ажиллаж байгаа геологичид нь тухайн орд дээр хийлгэх геофизикийн судалгааны ажлыг, геофизикчид нь тухайн ордын геологийн тогтоцыг харилцан маш сайн ойлголцсоны үндсэн дээр хийх аргачлалаа зөв сонгосон байх нь хайгуулын ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх үндэс болдог. Энэ нь геологич, геофизикч нарын маш сайн ойлголцож, хамгийн сайн анхаарах ёстой асуудлын нэг мөнөөсөө мөн.
1960 оны үеэс Монголд геофизикийн шинжлэх ухааныг геологи хайгуулын салбарт ашиглаж эхэлсэн бөгөөд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж ажиллаж байсан. 1968 оноос Монгол анхны геофизикийн инженерүүд төгсөн ирж, үндэсний мэргэжилтнүүдийн суурь тавигдаж байсан түүхтэй. 1970-1980-аад оны үед монголд геологи хайгуулын салбар эрчимтэй хөгжиж, олон улсын геологийн экспидец болон бие даасан олон экспедицүүд байгуулагдаж, мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага ихэссэн тул гадаад, дотоодод мэргэжилтнүүдийг олноор бэлдэж эхэлсэн юм. Геофизикч мэргэжлээр Дарханы Политехникум-д дунд шатны техникийн мэргэжилтэн, Чойрын ТМС-д мэргэжилтэй ажилчдыг бэлдэж байсан. Сүүлд 1993 оноос ШУТИС-д инженер геофизикч, МУИС-д хэрэглээний геофизикчдыг бэлдэж эхэлсэн. Монголын анхны геофизикийн инженерүүдээс дурдвал Жаргал дарга,П.Дугараа /ШУТИС-д багш/, Д.Цэдэнбалжир /МГХ-ны гүйцэтгэх захирал/, А.Гүррагчаа /тухайн үеийн “ЭГЦЭ”-ийн дарга“/, Б.Дэндэвчулуун ЭГЦЭ”-ийн /ерөнхий геофизикч/, Б.Чулуунбаатар /каротажийн ангийн дарга/ болон Л.Балдорж нар байна. Би геофизикч мэрэгжил эзэмшүүлж өгсөн дарханы Политехникум гэдэг сургуулиараа бахархаж явдаг биднийг мэрэгжилтэй болгож өгсөнөөс гадна маш сайн төлөвшүүлж нийгэмшүүлэх маш олон ажлуудыг хийдэг байлаа Байрны багш Цэдэндамба өглөө босгон гүйлгэдэг гимнастик хийлгэдэг хагас цэргийн зохион байгуулалтаар хүмүүжүүлдэг хичээлийн байр анги танхмд гуталтай ордоггүй зангиа сам хөлсний алчуур зэргийг байнга шалгаж соёлч боловсон байдлыг маш сайн сургадаг байлаа. Мөн мэрэгжилийн багш нараас дурдвал геофизикийн мэрэгжилийн багш Э.Адьяа Ц.Дашзэвэг өрөмийн багш Ц.Батдэлгэр Ш. Жамбалдорж менерлогийн багш Б. Дашням В.С.Земиров А.Мишигдорж захирал Р.Лхагвасүрэн зэрэг бидэнд маш их зүйлийг сургаж ухааруулж өгсөн чадварлага сайн багш нарийнхаа хүчинд өдий зэрэгтэй явна манай сургуулиас Геологи, Уул, Дулаан. Цахилгааны гэх мэт 4 салбарын төрөл бүрийн олон мэрэгжилжилтнүүдийг улс орныхоо тухайн салбаруудад бэлтгэж өгдөг байсан.Манай сургуулиас геофизикийн мэрэгжилээр төгсөөд дараа нь ОХУ болон бусад гадаад дотоодын их дээд сугуульд суралцан геофизикийн компани байгуулан амжилттай ажиллаж байгаа хүмүүсээс дурдвал Нефрит ХХК-ы захирал Очирхуяг Татах хүч компани захирал Өнөрбаяр болон Энхбаяар Ц.Азадсүрэн гэх мэт олон геофизикчид энэ салбарт ажиллаж байна
 
“Монкаротаж” ХХК-ий үүсэл болон үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?
    Миний хувьд сургуулиа төгсөөд 1985 онд тухайн үедээ таван зуу гаруй ажилтантай, геофизикийн бүх аргачилалыг цогцолбороор хийдэг “Эрэл геофизикийн цогцолбор экспедиц”-ээс ажил амьдралын гараагаа эхэлсэн юм. Би эзэмшсэн мэргэжлээрээ Монголын геологи хайгуулын салбарт хоёргүй сэтгэлээр 28 жил тууштай ажиллаж байна. Тус “ЭГЦЭ” нь геологийн бүх төрлийн мэргэжилтнүүдийг багтаасан геологийн зураглал, геохими, геофизик, өрөмдлөг зэрэг хайгуулын олон төрлийн ажлуудыг цогцолбор хэлбэрээр явуулдаг Монголын хамгийн том экспедиц байсан. Манай компаний эх үүсвэр нь тухайн экспедицийн “Кортажийн анги” нэртэй цооногийн геофизикийн судалгаа явуулдаг салбар байлаа. 1996 онд өмч хувьчлал явагдахад мэргэжил нэгт нөхдийн хамт тоног төхөөрөмжөө хувьчлан авч, хувийн хэвшлийн цооногийн геофизикийн судалгааны хувийн хэвшлийн анхдагч “Монкаротаж” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Компаний хувьд геологи хайгуулын салбарт ухрах араа байхгүй. Цооногийн геофизикийн судалгааны ажлын давуу тал нь шалгарсан цогц аргуудаар цооногийн хананаас буюу хамгийн ойр зайнаас маш сайн үр дүнтэй багц мэдээллийг хурдан авч чаддаг бөгөөд өрмөөр гарсан дээжийг 100 хувь баталгаажуулан, магадлаж тухайн орд дээр ажиллаж байгаа геологич нарт үнэн зөв, хүссэн мэдээллийг өгч чаддаг. Манай компани нь цооногийн болон талбайн геофизикийн иж бүрэн судалгааг явуулаад 18 дэх жилтэйгээ золгож, хүнээр бол эрийн цээнд хүрч байна даа. Манай компани нь Австрали, Канад, АНУ, Унгар, Герман, ОХУ зэрэг улсад үйлдвэрлэсэн аналог, дижитал цооногийн геофизикийн судалгааны 26 иж бүрэн станцтай бөгөөд нэгэн зэрэг ажиллах хүчин чадалтай. Монголд хийгдэж буй нүүрсний хайгуулын цооногийн геофизикийн судалгааны 80-90 хувийг манай компани дангаар гүйцэтгэж, Монголын бүх нүүрсний ордуудын судалгаанд оролцон арвин туршлага хуримтлуулсан хамт олон. Манай компани “Монголын Геофизикчдийн Холбоо”, “Монголын Үйлдвэрлэлийн Геологийн Холбоо” зэрэг холбоодын гишүүн байгууллага юм.
 
Танай компани боловсон хүчний бодлогоо хэрхэн төлөвлөж ажиллаж ирэв? Одоогоор хаанаас бэлтгэж байгаа вэ?
    Манай компаний мэргэжилтэй боловсон хүчнүүд нь ОХУ-ын Эрхүү, Свердловск, Тюменд сургууль төгссөн инженерүүд болон дотооддоо ШУТИС-ийн геофизикийн анги, МУИС-ийн хэрэглээний геофизикийн анги төгссөн инженер, геофизикчид ажиллаж байна. Мөн Монголын анхны цооногийн геофизикийн инженер Л.Балдорж, 40 гаруй жил ажилласан ажлын туршлагатай Ч.Баянсан нарын нийт 28 инженер техникийн ажилчид нэг баг хамт олон болоод ажиллаж байгаа. Сүүлийн үед мэргэжилтэй боловсон хүчний хангалттай нөөцтэй болж, талбайн геофизикийн иж бүрэн судалгаа, өрмийн компаниудтай хамтран хайгуулын өрөмдлөгийн ажлуудыг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Бид Авсрали улстай илүү холбоотой ажилладаг бөгөөд тэдний мэргэжилтнүүд ирж, харилцан туршлага солилцож ажилладаг. Манай компани цооногийн геофизикийн судалгааны анхдагчийн хувьд харьцангуй олон геофизикч, инженерүүд манай компанид ажиллаж, дадлага, туршлага суун бэлтгэгдэж байна. Манай хамт олноос гурван залуу цооногийн геофизикийн судалгааны компани байгуулаад тусдаа гаран амжилттай ажиллаж байна. Манай компани геофикизийн инжнерүүдийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн дижитал тоног төхөөрөмж дээр дадлагажуулан сургаж бэлтгэж Монголын геологи хайгуулын салбарт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй ажиллаж байна.
 
Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар хүнд байлаа. Энэхүү бэрхшээлийг танайхан яаж даван туулав?
     2013 оноос геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт багассаны улмаас ашиг орлого буурч, бидний ажилд хүндрэл учирсан. Гэвч компаний хувьд энэ хүндрэлийг даван туулах боломжтой гэж үзэж байна. 2002 он хүртэлх үед Монголд зах зээлийн эдийн засаг өөрчлөгдөж, геологи хайгуулын ажил бараг зогссон гэж хэлж болохоор үе байсан. Энэ үед ихэнх геологи хайгуулын том экспедизүүд татан буугдаж, цомхотгол хийгдэн монголын геологи хайгуулын салбар болон геологичид хүнд байдалд орсон. Тухайн хүнд үед манай компаний ууган инженерийн нэг Л.Балдорж, С.Гомборагчаа, Ч.Баянсан, Ц.Дашзэвэг болон мэргэжилдээ үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг бусад нөхдийнхөө хүчинд Монголын цооногийн геофизикийн судалгааг авч үлдсэн. Би энэ цаг үеийг давж гарсан учир одоогийн энэ нөхцөл байдлыг давж гарах бүрэн боломжтой гэж үзэж байна. Дэлхий дахинд эрдэс баялагаа ашиглахгүйгээр шинжлэх ухаан, техник технологи дэлхийн хөгжил урагшлах боломжгүй юм. Ийм учраас бид эрдэс баялагаа ашиглах нь гарцаагүй. Гэхдээ ямар дүрэм журам баримтлах вэ? гэдгийг бодлогоор зохицуулах хэрэгтэй байна. Хэтэрхий нэг талыг барьж, алдаатай бодлого явуулсанаас гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсан нь геологи хайгуулын салбарт сөрөг нөлөө үзүүлж геологи хайгуулын компаниуд болон геологчидод цохилт болсон. Иймд цаашид бодлогоо зөв оновчтой тодорхойлж, геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт бодлого төлөвлөгөөгөө ойлгомжтой болгож, хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэх нь зөв. Иймд “Монголын Геофизикчдийн Холбоо”, “Монголын Үйлдвэрлэлийн Геологийн Холбоо”, “Монголын Геологийн Холбоо” зэрэг мэргэжлийн холбоод геологийн компаниуд болон геологчидод тулгарч буй асуудлуудыг судалж бодитой дүгнэлт гарган төр засгийн бодлогод тусгаж өгөх ёстой. Энэ нь төрөөс гарах бодлого амьдралд нийцсэн зөв бодлого гарах үндэс болно.
Үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа геологчдынхоо дуу хоолойг сонсч байх нь чухал байдаг. Энэ ажлыг Монголын үйлдвэрлэлийн геологийн холбоо анх санаачлан хурлаа хийж, геологчдынхоо ажил амьдрал болоод дуу хоолойг олон нийтэд хүргэж бидний идэвхийг сэргээж байлаа. Геологи уул уурхайн салбарын бодлогын түвшний хүмүүс бидний санал бодлыг тусгаж байвал амьдралд ойр зөв бодлого боловсруулагдан гарах болно.
 
Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
        Бидний ажлын онцлог нь захиалагчийн захиалсан хугацаанд ажилд гарах, шаардлагатай үед дуудахад бэлэн байх хэрэгтэй байдаг. Цаг хугацаагүй улирлын чанартай байнга хөдөө орон нутагт олон хоногоор хол газар ажилладаг тул ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа амар тайван хийх учиртай. Энэ үүднээс бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, 2009 онд зургаан давхар 24 айлын ажилчдын орон сууцыг барьж, инженер техникийн ажилчдыг орон сууцаар хангасан бөгөөд дөнгөж сургууль төгссөн инженер манайхаас байранд орж байсан. Одоо бид 70 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Ажилчдынхаа ажил амралтыг хувиар гарган Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулдаг.
 
Танай компаний цооногийн геофизикийн судалгаа хийж байсан томоохон ордуудаасаа дурьдана уу?
        2003 оноос манай улсад нүүрсний ордын хайгуул судалгааны ажил харьцангуй ихэссэнтэй холбоотой манай компаний ихэнх станцууд нүүрсний ордуудийн хайгуулын цооногуудад цооногийн геофизикийн судалгааны ажлуудыг хийсэн. Төлөөлүүлэн дурьдвал Багануур, Шивээ-Овоо, Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод хармаарагдах “Мак” ХХК, “SGS” CoLtd, “Чинхуа мак” ХХК-уудын лиценз эзэмшдэг ордууд мөн Таван толгойн нүүрсний бүлэг ордод хариалагдах “Энержи ресурс” ХХК-ний Ухаа худаг, Баруун наран, “Эрдэнэс таван толгой” ХХК-ий Баруун цанхи. “Таван Толгой” ХХК-ий таван толгойн орд, Алтан ширээ, Увсын хотгор, Төгрөг нуурын орд, Цайдамын орд зэрэг монгол орныхоо бүх л томоохон ордуудад цооногийн геофизикийн судалгааны ажилуудыг чанартай хийж захиалагчидад хүлээлгэн өгдөг. Эдгээр нүүрсний ордуудын эрэлийн болоод нарийвчилсан нөөц өсгөх зэрэг шатны хайгуулын ажилуудад бид цооногийн геофизикийн судалгааг хийсэн.